Эрт үеэс хүмүүс өөрийгөө хэрхэн яаж олох вэ гэсэн асуултыг тавьсаар ирсэн. Хүн өөрийнхөө хэрэгцээг, юунд дуртай, юу чадахаа, юу хүсдэг, хэн болох вэ гэдгээ эрт олж мэдэх тусам амьдралд ньэерэгээр нөлөөлдөг. Иймд өөрийгөө олох энгийн долоон аргыг хүргэж байна.


#1. Багын мөрөөдлийнхөө талаар эргэж санах.

Өөрийнхөө нэгэн хэвийн амьдрал дундаас өөрийгөө олохыг хичээж буй хүмүүс ихэвчлэн сэтгэлийн хямралд ордог. Тэд хүсэл мөрөөдөл дүүрэн үе тэдэнд байсныг мартаж орхидог. Энэ бол хүүхэд нас. Хүүхэд насандаа бид бүхэн өөрийн гэсэн мөрөөдөлтэй байсан. Бид тэр үед амьралын талаар юу ч мэддэггүй байсан. Магадгүй та эцэг эх, дотны хүмүүстэйгээ багынхаа дурсамжийг эргэн дурсан ярилцсанаар танд өөрөө өөрийгөө олоход хамгийн том тус болж мэднэ.


#2. Өөрийн чадварыг үнэлэх.

Байнга гуниглаж, “Би өөрийгөө олж чадахгүй байна” хэмээн философидож байхын оронд өөрийгөө илүү таниж мэдэхэд цаг хугацааг зарцуулах хэрэгтэй. Өөртөө үнэлэлт, дүгнэлт өгөхөд нэг оройг зарцуулаад үз. Агаар салхинд гарч, загсанд явж, эсвэл зүгээр л гэртээ бодоод үзээрэй. Хамгийн гол нь та өөрөө өөртэйгөө ярилцахад орчин бүрдсэн байх ёстой. Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаад үзээрэй. Би ямар ажил хийх дуртай вэ? Юуны тухай унших дуртай вэ? Юу хийх сонирхолтой вэ? Юуны талаар шинийг мэдэх дуртай вэ? Эдгээрээс гадна өөр олон асуулт тавьж өөртэйгөө ярилцаад үзээрэй. Хамгийн гол нь өөртэйгөө үнэнчээр ярилцах хэрэгтэй.


#3. Ямар орчинд байх дуртай гэдгээ мэдэх.

Бидний эргэн тойронд байгаа бүхий л зүйлс, бидний харилцаж буй бүхий л хүмүүс биднийг бие хүн болгодог. Тиймээс өөрийгөө олохын тулд зөвхөн өөрийгөө дүгнээд зогсохгүй, таны хажууд таныг хүрээлж буй хүмүүсийг ажиглаад үзээрэй. Нэн түрүүнд энэ бол найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олон юм. Өөрийгөө дүгнэхээс илүүтэй бусдыг дүгнэх хялбар байдаг. Тиймээс бусдаар дамжуулж өөрийгөө ол.


#4. Чөлөөт цагаар юу хийх дуртай вэ гэдгээ олох.

Ажил, хичээл, гэрийн ажил зэргийг бид үргэлж сайн дураараа хийгээд байдаггүй. Заримдаа хүн өөрийн хүслээр биш ямар нэгэн зүйл хийх хэрэг гардаг. Гэхдээ эрт орой хэзээ нэг өдөр хүнд чөлөөт цаг олдож, өөрийнхөө хүссэнийг хийх боломж гардаг. Яг энэ үед өөрийн хүслээ сонсох хэрэгтэй. Хаана очхыг хүсэж байна? Үдэшлэг, нам гүм газар, дугуй унах, ном унших гээд л. Магадгүй та өөрийн хийх дуртай зүйлсийг олсноор өөрийгөө олоход нэг алхам ойртох юм.


#5. Өөрийгөө хөгжүүлэх, сурах.

Шинэ мэдлэг бол өөрийгөө олох хамгийн шилдэг аргуудын нэг. Хэн нэгэн өмнө нь огт сонсож байгаагүй мэрэгжлийг сонгож, өөр газарлуу явж амьдрахыг хүсдэг гэдгээ мэдэх юм бэ? Үүний тулд хүн өөрийгөө үргэлж шинэ мэдлэгээр цэнэглэж, шинийг ирэлхийлж, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй юм.


#6. Юу баяр баясал авчирч буйг олж мэдэх.

Өөрийгөө олох бас нэгэн арга бол өөрт аз жаргал, баяр баясал авчирч буй зүйлийг олох. Яагаад хүн зарим үүрэг даалгаварыг дуртай, баяртайгаар хийдэг бол зарим зүйлийг хийхдээ ууртай, уцаартай, залхуурч хийдэг вэ? Үүний талаар бодож үзэх хэрэгтэй. 


#7. Өөрийн ертөнцийг зурах.

Өөрийгөө олох бас нэг арга бол өөрийн амьдрахыг хүссэн ертөнцийг зурах юм. Өөрийн амьдрахыг хүсэж буй орчин, хийхийг хүссэн жил, найз нөхөд, хобби гээд л хүссэн юм бүхнээ оруулж өөрийн ертөнцийг бүтээх. Хамгийн гол нь өөрийн бүтээсэн ертөнцдөө өөрийгөө аз жаргалтайгаар мэдрэх хэрэгтэй. Үүний дараа бодит амьдрал, зохиосон амьдрал хоёрыг харьцуулж үзэж бодит амьдралд юу дутагдаж байгааг олж хараарай. Үүний үр дүнд та цааш юу хийж, хэрхэн амьдрах талаар ойлголттой брорх юм. Хамгийн гол нь бодит амьдралыг бид өөрсдөө, өөрсдийн бодол, үг, үйлдлээр бүтээдэг гэдгийг санаарай.


2191