Вакцины талаарх сөрөг мэдээлэл сүүлийн үед цөөнгүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэхүү мэдээллийг хүргэж байна.

Вакцины тухай 5  баримт

1. Вакцин нь аюулгүй бөгөөд үр дүнтэй.

Вакциныг маш нарийн судалж, туршилт, шинжилгээ авсны дараа хэрэглэж эхэлдэг. Ямарваа нэгэн сөрөг нөлөө ажиглагдсан тохиолдолд шалгаж, шалтгааныг тогтоодог.

2. Вакцин нь халдварт өвчнөөс сэргийлдэг
Вакцин нь хүүхдийг сүрьеэ, сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар, хөхүүл ханиад, улаанууд зэрэг өвчнүүдээс сэргийлдэг. Вакцинд хамрагдаагүй тохиолдолд өвчлөх, өвчин хүндрэх, улмаар амь насаа алдах эрсдэлтэй.

3. Вакцин нь хүүхдийн биед сайн дархлаа үсгэдэг
Халдварт өвчин тусаад хүний биед үүсэх дархлааг бодвол вакцинжуулалтын үр дүнд бий болсон дархлаа нь илүү эрсдэл багатай.

4. Нэг дор олон вакцин хийх нь аюулгүй
Нэгэн зэрэг олон вакцин тарих нь хүүхдийн дархлаанд сөргөөр нөлөөлдөггүй. Хүүхэд олон дахин тавгүйдэхээс сэргийлдэг ба цаг болон эдийн засгийн хувьд хэмнэлттэй.

5. Вакцинжуулалтыг зогсоовол устсан өвчин ахин гарч ирнэ
Ундны ус, эрүүл ахуй, ариун цэврийн норм, шаардлагыг чанад сахисан ч, халдвар тархдаг. Хүмүүс вакцинд хамрагдахаа боливол орчин үед тархахаа больсон сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар зэрэг өвчнүүд ахин дэгдэх эрсдэлтэй.

Дархлаажуулалтын өмнө эцэг эхчүүд юу анхаарах вэ?

1. Хүүхдээ өрхийн эмчдээ үзүүлж, эрүүл мэндийн
дэвтэртээ тэмдэглүүлсэн байх
/хүүхдээ үзүүлсэн өдрөө вакциныг хийлгээрэй/
2. Хүүхдээ цадтал хөхүүлж, хооллосон байх
3. Хүүхдээ дулаан хувцасласан, өлгийдсэн байх
4. Хүүхдээ усанд оруулсан байх

ДАРХЛААЖУУЛАЛТЫН ДАРАА ЭЦЭГ, ЭХ ТА ЮУГ АНХААРАХ ВЭ?


1. Хүүхдээ 30 минут эмч сувилагчийн хяналтанд байлгаж ажиглаарай
2. Вакцин тарьсан газрыг хөндөхгүй, оролдохгүй байлгаарай
3. Дархлаажуулалтын дараа бага зэрэг халуурах, тарьсан газар хавдах,
өвдөх, уйлагнах зэрэг хариу урвал илэрч болно. Хэрэв хүүхэд тань
38,5 хэмээс дээш халуурах, тасралтгүй чангаар уйлах болон бусад
шинж тэмдэг илэрвэл өрхийн эмчдээ хандаарай.