Youtube сувгийг зохиогч Hacking Jules Mac OS 8 үйлдлийн системийг iPhone X, iPad Air дээр суулгаж чадсан нэгэн. Тэгвэл түүний хувьд энэ хангалттай биш санагдсан учир тэрээр дахин гар утсан дээр хоёр сонгодог төсөл болох Warcraft II болон SimCity 2000-ийг суулгахаар шийдсэн байна.

Хуучин үйлдлийн систем Mac OS 8 нарийн дэлгэц бүхий орчин үеийн төхөөрөмжүүдэд зориулагдаагүй учир IOS 11 үйлдлийн системээс хоцорч байгаа юм. Гэсэн хэдий ч үйлдэлийн систем маш хурдан ажилладаг байна.