Монгол Туркийн хамтарсан “Улаанбаатар Эмпати” сургуулийн захирал Вейсел Аксайг  хулгайлсан талаар бид өмнө нь хүргэсэн билээ. Одоогийн байдлаар энэхүү турк иргэнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд хүргээд байгаа юм. 

Баривчилгаа эсэргүүцэж гадаадын иргэд,  Вейсел Аксайн найзууд, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагчдын эцэг эхчүүд очоод байгаа аж. 

Уг асуудлаар нийгмийн сүлжээнд олон хүн байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал нийтлэлч Баабар уг асуудлаар жиргэсэн байна. Тэрбээр "Түрэгийн түрүүний элчин сайд намайг элчин дээрээ урьж уулзаад түрэг сургуулийг хаах, захирлыг нь баривчлан шилжүүлэхэд тусалбал хувь хүний минь хувьд багагүй мөнгөөр урамшуулан шагнана гэж гуйж байлаа. Намайг юм бичиж олон түмний толгойг эргүүлж өгөөч гээд буй хэрэг л дээ" зэргээр хэд хэдэн удаа санал бодлоо бичжээ.