Дисней кино продакшин классик анимэйшнийн нэг болох "Алладин"-ийг дахин дэлгэцнээ амилуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн ням гарагт болсон Граммигийн шагналын дундуур уг киноныхоо трейлэрийг цацсан нь олны анхааралыг ихэд татжээ. Учир нь  тус киноны бирд “Genie”-ийн дүрд жүжигчин Вилл Смит тоглосон нь хэр оновчтой санаа болох талаар хэлэлцүүлэг сошиал медиагаар өрнөсөн байна. 

 Твиттерт жиргэсэн хүмүүс уг дүрийн талаар сөрөг сэтгэгдэлтэй байсан бөгөөд “Хэдийгээр Вилл Смит сайн жүжигчин ч гэсэн Genie-ийн дүрд тохиромжгүй” гэжээ. 


Харин уг киноны Жасмин болон Алладины дүрийн хуваарилалтад  маш эерэг хандлагатай байна. Хүмүүс шинэ “Genie”-ийг нааштай хүлээж аваагүйн гол шалтгаан нь 2014 онд зуурдаар нас барсан Робин Вилламсын бүтээсэн анхны бирдийн дүр нь хүмүүсийн ташаалд хүрч, сэтгэлд нь хоногшсонтой холбоотой гэж тайлбарлажээ.

Гай Ричи найруулж, гүнж Жасминий дүрд Наоми Скот, Алладины дүрд Мена Массоуд нар оролцон тоглосон “Алладин” кино нь ирэх 5 дугаар сарын 24-нд нээлтээ хийнэ.