Хятадын Хянан шалгах газраас Кристофер Робиний шинэ киног дэлгэцнээ гаргахыг хориглосон байна. Уг кинонд AA Милний Винни Пүүхийн тухай хайртай түүхүүд дээр тулгуурлан бүтээсэн аж. 

Хятад даяар ерөнхийлөгч Ши Жиньпинийг Winnie Pooh-ийн дүрээр хөнгөхөн шоглодог бөгөөд засгийн газар үүнийг хошин гэж үзээгүй бололтой. 2013 онд Хятадын ерөнхийлөгч Ши Жиньпин Америкт айлчлал хийх үеэр ерөнхийлөгч Обаматай хамт алхаж байгаа дүр зургийг Winnie болон бартай зүйрлүүлсэн байна. Мөн 2014 онд Японы ерөнхий сайд Шинзо Абэтай уулзахад дахин уг хүүхэлдэйн дүртэй зүйрлүүлэн Японы ерөнхий сайдыг гутранги, уйтгартай илжиг Eeyore, харин Хятадын ерөнхийлөгчийг Winnie the Pooh-ээр зүйрлүүлсэн аж. 

Өмнө нь Америкийн инээдмийн жүжигчин Жон Оливер дахин уг дүртэй харьцуулан удаа дараа шоглоод авсан нь Америкийн HBO сувгийг тус улсад хаахад хүргэжээ. Гэхдээ гол нь зөвхөн алиалал биш хүний эрхийн асуудалтай холбоотой зөрчилийг шүүмжилсэн нь уг шийдвэрийг гаргахад хүргэсэн гэнэ.


2015 онд болсон цэргийн жагсаалын үеэр хийсэн харьцуулалт нь онц ноцтойд тооцогдож байна хэмээн Global Risk Insight мэдэгджээ. Уг имиджийг ерөнхийлөгчийн албан тушаал, нэр хүндийг доройтуулах хүчин зүйл гэж үзжээ. Үүнээс гадна Хятадад жилд гадаадын 34 кино үзүүлэхийг зөвшөөрдөг тул тус киног гаргахыг няцаасан байх боломжтой гэж үзэж байна.



The Guardian