Алдарт “Nokia 3310” гар утас 2015 онд шинээр худалдаанд гарч, 126 сая ширхэг худалдаалагдсан нь Финландын компанийн хувьд томоохон амжилт байсан юм. Уг гар утасны бат бөх чанар, зай сайтай байсан нь хэрэглэгчдийн таашаалыг ихэд хүртсэн билээ.

Харин ОХУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Caviar” компани ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын дээд хэмжээний уулзалтад зориулан домогт “Nokia 3310” гар утасны шинэ загварыг гаргажээ.

Энхийг сахиулах утга агуулсан энэхүү гар утасны титан бүрхүүлтэй арын хэсэгт В.Путин болон Д.Трамп нарын алтан хөргийг оруулж өгсөн байна. Орчин үеийн сонгодог загварын энэ гар утас 162 мянган рубль буюу 2608 ам.долларын үнэтэй худалдаалагдаж байна.

Давтагдашгүй, өвөрмөц загвар хийцтэй гар утас үйлдвэрлэгч “Caviar” компани нь өнгөрсөн тавдугаар сард В.Путиний тангараг өргөх ёслолд зориулан бас нэгэн утас худалдаанд гаргасан ажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг