ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард Владивосток хотноо Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзана гэж даваа гарагт "Известия" сонин Оросын төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песковын хэлснийг иш татан мэдээлжээ.
 
“Дорны эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалт болно хэмээн ОХУ-ын ерөнхийлөгчийн тамгын газар найдаж байна” гэж Песков тэмдэглэжээ.
 
Дорны эдийн засгийн чуулга уулзалт дөрөв дэх удаагаа энэ оны есдүгээр сарын 11-13-нд Владивосток хотод болно. ОХУ-ын ТАСС агентлаг нь тус чуулга уулзалтын мэдээллийн ерөнхий түнш, гэрэл зургийн асуудлыг хариуцагч агентлаг, хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах бүсийн зохицуулагчийн үүрэг гүйцэтгэх юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг