УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг шаардсан 2 дахь жагсаал өнөөдөр төв талбайд болж байна. Өнгөрсөн 12 дугаар сарын 27-нд болсон жагсаалд 2500 гаруй иргэн оролцсон бөгөөд өнөөдрийн жагсаалд үүнээс 3 дахин олон хүн оролцож байна гэсэн мэдээлэл байна.

Жагсаал зохион байгуулж буй УИХ-ын гишүүд, жагсаалд оролцогчдын төлөөлөлтэй хамт Төрийн ордонд орж УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөхийг шаардаж буй шаардлагаа өглөө.

Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай уулзсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тус жагсаалтай холбоотойгоор өнөөдөр 16.30 цагт Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг хуралдуулахаар зарлажээ.

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ордог.