ТОКИО. /Kyodo/. Японы баруун нутгийн Киото хотод байрладаг “Kyoto Animation” компанийн студид гал түймэр гарсны улмаас наад зах нь 10 хүн амиа алдсан талаар тус хотын цагдаагийн газраас мэдээлжээ.


Гал түймэр орон нутгийн цагаар өнөө өглөөний 10:30 минутын орчимд дэгдсэн бөгөөд цагдаа нар ослын газрын ойролцоогоос хутганууд олжээ. Гал түймэртэй тэмцэх газрын төлөөлөгчдийн хэлснээр, 10 хүн амиа алдаж, 35 орчим хүн гэмтсэн байна.


Студийн барилгын эргэн тойронд нэгэн эрэгтэй шатахуун асгаж байсан талаар цагдаа нар мэдээлжээ. Сэжигтний биедээ авч явсан жолооны үнэмлэхээс нь үзэхэд 41 настай бөгөөд одоогоор эмчлүүлж байгаа ажээ. 


K-On”, “The Melancholy of Haruhi Suzumiya” зэрэг телевизийн цуврал анимейшнээрээ алдартай “Kyoto Animation” компани нь Киото болон Үжи хотод студитэй бөгөөд 1981 онд байгуулагдаж байжээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг