Архилоги нь эрдэнэсийн эрэлд гарахтай адил бөгөөд шагнал нь өнгөрсөнөөс үлдсэн мэдээллийг тухайн эд зүйлээс олж авах юм. Японы архилогич саяхан "жакпот" хожсон байна. Тэрээр саяхан дундад зууны үеийн самурайн ваар дүүрэн зэс зоосыг олсон гэнэ. Токиогийн хойд зүгт байрлах Сайтама тойргоос олдсон керамик ваар нь түүхэн олдворуудаас хамгийн том олдвор болж байгаа ажээ. Тус ваар нь 15-аар зууны үеийн бүтээл бөгөөд 24 инч диаметртэй , дотор нь дүүрэн зэс зоостой олдсон юм. Мөн чулуун таглааны хажууд олдсон модон ширээ нь хуучны гар бичвэртэй байсан байна.

15-аар зуунд гэр бүлийн байр суурь, эрх мэдлийн төлөөх тулаан нь маш их хүчирхийлэл рүү дагуулсан байна. Даймио гэж алдаршсан, феодалын ноёд Шогуны эрх мэдлийг эсэргүүцэн, нинжа нарыг хөлсөлж нууц алуурчин болгон ашигладаг байж. Энэхүү дүр зургаас хархад хүчирхэг самурай мөнгөө бусдаас далдалхыг хүссэн нь ил харагдана. Одоогийн байдлаар 70 зоосыг шинжлээд байгаа бөгөөд 19 төрлийн Хятад зоос, Японы нутаг нутгаас ирсэн нь тогтоогдоод байгаа ба 15-р зууны 2-дох хагастай холбоотой гэж үзэж байна.