ТОКИО. /Kyodo/. Япон арилжааны халим агнуураа эхлүүлсэнтэй холбогдуулан Осака хотын их дэлгүүрт өнөөдрөөс халимын мах худалдаалж эхэлжээ.

Арилжааны халим агнуураас 31 жил түдгэлзсэн Япон улс энэ сарын 1-нээс агнуурын ажлаа дахин эхлүүлсэн юм. Япон Халим агнуурын олон улсын комиссоос /IWC/ жилд 227 халим агнах эрхтэйгээр өнгөрсөн зургадугаар сарын 30-нд албан ёсоор гарсан байна. 

Япон улс “IWC”-т 60 гаруй жилийн өмнө элсэж, тус байгууллагын гишүүний хувьд 1988 онд арилжааны халим агнуураа зогсоож байжээ. 

Осака хотын “Ханкю” их дэлгүүрт 100 грамм халимын махыг 599 иенээр /5.53 ам.доллар/ худалдаалж байгаа бөгөөд амталж үзэх үнэгүй махыг ч мөн үйлчлүүлэгчдэдээ санал болгож байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг