Бат бөх харилцааг хадгалан үлдэхэд ганц хайр байгаад хангалтгүй. Та хамтрагчаа бүх сэтгэл зүрхээрээ хайрлаж болно. Гэхдээ ямар ч агуу хайр бүх асуудлыг шийдвэрлэж чадахгүй.

Хэрэв доор дурдагдах зүйл таны харилцаанд байгаа бол та ирээдүйнхээ талаар бодох цаг ирснийг илтгэж байгаа юм. Үхсэн зүйлийг амилуулж болохгүй гэдгийг сана. Зөв цагтаа явж, зөв үедээ татгалзаж сур. Тэдгээр нь таныг зөвхөн бэртээж, сүйтгэж байдаг.


#1. Та үргэлж бүх зүйл цэгцэрнэ хэмээн хүлээдэг.

Таны харилцаа гарах гарцгүй болсон үед ч та бүх зүйл эвээ олно хэмээн хүлээдэг. Танд ямар ч төлөвлөгөө байхгүй бөгөөд та яахаа ойлгохгүй.


#2. Та хоёр үргэлж нэг цэг дээр очин маргалддаг.

Та хоёрын аль нь ч харилцаагаа авч үлдэхийн тулд буулт хийдэггүй. Та хоёр хоёр биенээсээ огт өөр учир үргэлж жижиг зүйл дээр хэрэлддэг.


#3. Та аз жаргалгүй.

Хайр дурлал хүнийг аз жаргалгүй болгох ёсгүй гэдгийг сана.


#4. Та энэ харилцаанаас гадуур таны юу хүлээж байгаа тухай бодож, мөрөөддөг.

Та харилцаандаа сэтгэл хангалуун бус учир өөр боломжуудын талаар үргэлж боддог. 


#5. Таны хүлээлт, хэрэгцээ хангалтгүй.

Бид аливаа харилцаанд ороход ямар нэгэн хүлээлт, хэрэгцээ байдаг. Гэвч тэдгээр нь биелэхгүй тохиолдолд тэдгээрийн төлөө тэмцэх гэж хичээх хэрэггүй.


#6. Та хүчирхийлэл, доромжлолын хохирогч болсон.

Аливаа харилцаанд хүчирхийлэл, доромжлол байх ёсгүй бөгөөд үүнтэй хэзээ ч эвлэрч болохгүй. Таны тэр их хайр үүнд огт хамаагүй. Хайртай ч байсан ийм харилцаанаас явах хэрэгтэй.


#7. Та өөрөө ч өсөн дэвжихгүй, мөн та хоёр хамт ч хөгжихгүй байгаа.

Та өөрөө дахин хөгжиж, өсөхгүй байгаа бол аль хэдийн дохио дугараад эхэлжээ. Бидний амьдарч буй энэ ертөнцөд бид үргэлж сурч, боловсорч, өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй.