УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар АТГ-ын даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд З.Дашдавааг АТГ-ын даргаар томилохыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 56 гишүүний 53 буюу 94.6 хувь нь дэмжлээ.

Ингэснээр З.Дашдавааг АТГ-ын даргаар томиллоо.