П.Мөнгөнсор
08 сарын 18, 2024
“Шинэ Санаа” боловсролын ахлах сургууль үүсгэн байгуулагдаад удаагүй байна.
Тус сургуулийн захирал нь сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгах, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр 10 гаруй жил амжилттай ажилласан “Happy education center” сургалтын төвийг үүсгэн байгуулагч боловсрол судлаач З.Даваажаргал юм.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон сурагчдын хоцрогдлыг арилгаж, ЭЕШ-д амжилттай бэлдсэн туршлагадаа үндэслэн “Шинэ Санаа” боловсролын ахлах сургуулиа үүсгэн байгуулсан тухайгаа ярьж байна.
Боловсрол судлаач З.Даваажаргалтай шинээр нээгдэж буй сургуулийнх нь талаар болон ахлах ангийн он жилүүдийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцлаа.
“Шинэ санаа" сургууль байгуулсан түүх
Өнгөрсөн 10 гаруй жилийн турш боловсролын салбарт зүтгэж хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдтэй тулж ажиллахдаа нэг зүйлийг маш сайн ойлгосон.
Хүүхэд хичээлээ ойлгохгүй хоцорно гэдэг зөвхөн академик боловсролын л зөрүү төдий зүйл биш юм.
Хоцрогдол хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэнд асар их нөлөөлж, өөртөө итгэлгүй, хайрцаглагдмал сэтгэлгээтэй болгочихдог.
Хүүхэд гэдэг харцнаасаа л андашгүй дээ. Нүдний гал нь бөхчихсөн, газар ширтсэн хүүхдүүд манай сургалтын төвд орж ирдэг байлаа. Ийм хүүхдүүдэд зөв дэмжлэг, чиглүүлэг л хэрэгтэй. Ялангуяа ахлах ангид бүр ч чухал.
Түүнээс биш муу сурагч гэж байдаггүй. Хичээлээ ойлгохгүй хоцрогдчихоод учраа олохгүй байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйг ойлгоод, хоцрогдлыг нөхөөд ирэнгүүт өөртөө итгэлтэй болоод ирдэг.
Багштайгаа харьцаж буй харилцаа хандлага нь хүртэл эерэг болоод нүд нь гялалзаад ирдэг нь урамтай. Ялангуяа ахлах ангийн хүүхдүүдэд энэ нь бүр илт мэдрэгддэг. Хүссэн сургуульдаа ороод ажилд орж амьдралдаа амжилттай яваа хүүхдүүдээ хараад багш хүний хувьд маш их бахархдаг. Яг энэ мэдрэмжийг олон хүүхдэд өгөх сөн гэж хичээж энэ “Шинэ Санаа” боловсролын ахлах сургуулиа үүсгэн байгуулсан юм.
Бичлэг үзэх:
Төгсөх ангийн сурагчдын 80-90 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна
Манай улсын сургалтын чанар тааруухан байгаа нь үнэн.
Манай сургалтын төвд түвшин тогтоох шалгалт өгч байгаа ихэнх хүүхдүүд сурлагын хоцрогдолтой гэж оношлогддог.
Маш харамсалтай тоо хэлэхэд төгсөх сурагчдын 80-90 хувь нь дөнгөж 6 дугаар ангийн түвшний мэдлэгтэй байдаг. Үүнийг нуух хэрэггүй болов уу.
Ахлах ангийн хүүхдэд аравтын бутархайгаас эхлэн хичээлээ заах нь тийм ч гайхах зүйл биш болсон. Тийм учраас бид шахуу хөтөлбөрөөр тухайн хичээлийн жилдээ багтаж 6-12 дугаар анги хүртэлх хоцрогдлыг нь нөхөөд зогсохгүй нэмээд ЭЕШ-д бэлддэг.
Энэ бүгдийг жилийн дотор амжуулах амаргүй ч хүүхэд, багш хоёр нэг зорилготой болчихсон байхад шалгалттай амжилттай даваад л гараад ирдэг.
Үүнийг бид өнгөрсөн 10 жилийн туршлагаараа харж мэдэрсэн. Гол нь хамтын зорилго, эцэг эхийн дэмжлэг.
Яагаад ахлах сургуулийн 3 жилийг алдаж болохгүй цаг хугацаа гэдэг вэ?
9-12 дугаар анги буюу ахлах сургуулийн он жилүүд хүүхдийн амьдрал, хувь заяаг шийдэх маш торгон мөч байдаг.
3 жил гэдэг хүүхдийг нээж, хөгжүүлж, хэрэв хичээлийн хоцрогдол байгаа бол нөхөж, мэргэжлээ сонгоход хангалттай хугацаа юм. Үүнийг бид өнгөрсөн арван жилийн туршлагаасаа харж, ойлгож мэдэрч байсны хувьд онцгойлон анхаарч, эцэг эхчүүдэд ч зөвлөдөг.
Өнөөдөр мэргэжлээ ч сонгоогүй, шалгалтдаа ч бэлдээгүй, тааруухан оноо авдаг нь энэ 3 жилийг сайтар ашиглаж чадаагүйтэй холбоотой гэж багш хүний хувьд харж тэднийхээ өмнөөс эмзэглэж, санаа зовж явдаг.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдээ ахлах ангид орчихлоо гээд анхаардаггүй, ач холбогдлыг нь ойлгож мэддэггүй нь цаг алдах хамгийн том шалтгаан болоод байгаа юм.
Энэ гурван жилийг үр өгөөжтэй ашиглаж, бүтээлч, өөрийгөө илэрхийлж чаддаг, бусдыг ойлгодог, хүндэлдэг, хэлний мэдлэгтэй, цаашдын ирээдүйдээ итгэлтэй сурагчдыг бэлтгэе гэж шийдээд “Шинэ санаа” боловсролын ахлах сургуулиа байгуулсан. Энэ намраас эхлэн 9-12 дугаар ангийн сурагчдад үүд хаалгаа нээнэ.
“Шинэ санаа” боловсролын ахлах сургуулийг яагаад сонгох ёстой вэ?
#Бакалаврын түвшний гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэх сургалт
Ахлах ангийн 3 жилийн хугацаанд бакалаврын түвшний гадаад хэлний мэдлэг эзэмшүүлэхээр зорьж байна. Манай сургуулийн сурагчид Англи, Хятад, Солонгос хэлнээс өөрсдийн сонирхсон сонгосон хэлээ сонгон судлах боломж бүрдэнэ.
Үнэндээ их сургуулиа төгсөөд ажил дээд гарахад хэлний мэдлэг л хамгаас чухлыг ойлгодог, энэ чадвар дутагддаг тал бий. Тиймээс ахлах сургуульдаа ахисан түвшний гадаад хэлний мэдлэгтэй болно гэдэг маш том давуу тал болно.
#Дээрээс нь биш дэргэдээс нь
Энэ бол манай сургуулийн уриа. Энэ олон жил боловсролын салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж, сурагчдаа бэлдэж чадсаны нууц ердөө сурагчдынхаа сэтгэл зүйг нь ойлгож, дэргэдээс нь тусалж дэмжсэний үр дүн гэж хардаг.
Түүнээс биш багш сурагч хоёр биеэ ойлгохгүй, хүндлэхгүй байвал хичээлээ хэчнээн сайн арга барилаар заагаад ч хүссэн үр дүн гардаггүй.
Хүүхэд багш хоёрын дунд хана үүсчихдэг гэсэн үг.
Тиймээс өсвөр насны онцлогийг ойлгож, чин сэтгэлээ зориулж найз шиг нь харьцан зөв чиглүүлгээр дэмжиж өгөх хэрэгтэй.
#EQ-д суурилсан сургалт
Шинэ зуунд өрсөлдөх чадвартай, зорилго тэмүүлэлтэй хүүхдүүд бэлтгэхээс гадна сэтгэл зүйн боловсролыг орхигдуулж болохгүй. EQ гэдэг бол товчхондоо зүрх сэтгэлийн боловсрол юм.
Өөрийгөө ойлгох, өөрийнхөө сэтгэл зүйг танин мэдэхээс эхлээд бусдыг ойлгох, хайрлах, хүндлэх, хамтран ажиллах чадварыг хөгжүүлэх нь хамгаас чухал байна. Ирээдүйд улам ч үнэд орох чадвар юм.
#Шинжлэх ухаанд суурилсан сургууль
Сургуулийн бүхий л үйл ажиллагаа шинжлэх ухаанд суурилсан, инновацлаг байх ёстой. Тийм ч учраас манай сургуулийн удирдах зөвлөлд эрдмийн баг ажиллаж, боловсрол судлал, сэтгэл судлал, байгалийн ухаан талаасаа ул суурьтай хөтөлбөрүүд боловсруулах юм. Бусад улс орнуудад хэрэглэж буй боловсролын аргачлалыг мөн судалж, агуулга хөтөлбөр, үнэлгээ цогцоороо шинжлэх ухаанд суурилсан байхад анхааран ажиллах болно.
#Түгжрэлээс хол буюу хүүхдийн хөгжлийн сургалтууд нэг дор
Та ахлах ангийн хүүхэдтэй юу. Хүүхдүүд асар их ачаалалтай байдаг шүү дээ. Энд ч сургалт, тэнд ч дугуйлан секц гээд их хотын түгжээнд хамаг цагаа өнгөрөөчихдөг. Үнэндээ амрах цаг завгүй, ажилтай хүнээс ч их ачаалалтай ажиллаж байна.
Тиймээс манай Шинэ санаа ахлах сургууль энэ асуудлыг шийдэж хүүхдийг хөгжүүлэх сургалтууд бүгд нэг дороо төвлөрсөн байхаар сургуулийн үйл ажиллагаагаа зохион байгуулсан. Хүүхдүүд өглөө эрт сургуульдаа ирнэ, хичээлээ хийнэ, тэр цагийг үр дүнтэй ашиглана. Нэмээд хувь хүний хөгжлийн сургалт, мэтгэлцээн, уран зураг, төгөлдөр хуур, морин хуур, хөгжмийн сургалтуудад суух боломжтой. Мөн спортын дугуйлангууд хичээллэнэ.
Сэтгэгдэл бичих (9)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [122.201.31.230] ・ 2024.07.25 Хариулах
Мэдээлэл авъя. Яаж бүртгүүлэх вэ
Зочин [103.212.116.152] ・ 2024.07.21 Хариулах
Мэдээлэл авья 99697828
Зочин [103.212.116.152] ・ 2024.07.21 Хариулах
10 р ангид орох хүүхэд яаж бүртгүүлэхүү мэдээлэл авья
Зочин [103.57.94.178] ・ 2024.07.21 Хариулах
Байршил хаана вэ
Зочин [129.205.113.183] ・ 2024.07.19 Хариулах
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction.
Зочин [103.212.118.21] ・ 2024.07.15 Хариулах
sain bna u surguuli haana bdag ve 10 angid oroh huuhdee yaj burtguuleh ve
Зочин [202.9.46.230] ・ 2024.07.15 Хариулах
Сайн бна уу?10 р ангид орох хүүхдээ яаж бүртгүүлэх вэ.Баярлалаа.Амжилт хүсье!
Зочин [202.126.89.183] ・ 2024.07.20 Хариулах
Сайн байна уу 10р ангид орох хүүхэд яаж бүртгүүлэх вэ
Санал болгох
1 Зудад зутарсан боловсрол
2 Г.Ганзориг: Иог хийснээрээ стрессээ тайлж, сэтгэл зүйгээ тайван байлгаж чаддаг
3 Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
4 Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
5 Хүүхэд бүрийн ирээдүйд гэрэл нэмэх “Зүрхний төсөл”
Холбоотой мэдээ
Ярилцлага
Т.Оюунжаргал: Халгайгаар эмчлээд, угаах давтамжаа холдуулбал эрүүл өтгөн үстэй болж чадна
Peak.mn ・ 11 сарын 12, 2024
Ярилцлага
Г.Ганзориг: Иог хийснээрээ стрессээ тайлж, сэтгэл зүйгээ тайван байлгаж чаддаг
Пүрэвтүвшингийн Хүслэнтуяа ・ 11 сарын 07, 2024
Нийгэм
Гадаадад тэтгэлэгтэй суралцана гэдэг эцэг эх, хүүхдийн хамтын зорилго, төлөвлөгөө байх ёстой
Тогтохбаярын Ариунзаяа ・ 11 сарын 06, 2024
Ярилцлага
Ж.Баатарболд: Баасан гараг, баяруудыг алгасаж эхэлсэн минь амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байсан
П.Мөнгөнсор ・ 11 сарын 05, 2024
Эрүүл мэнд
Ө.Өнөмөнх: Согтууруулах ундаа хэрэглэж стрессээ тайлах нь архины хамааралтай болж байгаагийн шинж
Тогтохбаярын Ариунзаяа ・ 10 сарын 28, 2024
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2024 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.