Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьлаа.

Хуулийн төсөлд “УИХ-ын гишүүдийн олонх УИХ-ын даргыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлнэ”, “Хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө” гэж тусгажээ.

УИХ-ын дарга өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөх ёстой гэж үзэж, 40 орчим гишүүн гарын үсэг цуглуулсан тухайгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар мэдэгдэж байсан юм. Гэвч зарим нэгэн материал хангагдаагүй гэсэн шалтгаанаар хуулийг төслийг хүлээн авсангүй. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбарлахдаа:

Видео:

УИХ-ын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг өргөн мэдүүлж УИХ-ын тамгын газарт өгсөн. Гэвч зарим нэг материал дутуу учраас маргааш өглөө гүйцээж өгөхөөр болсон. Хуулийн тухай хуульд олон шаардлага бий. Жишээ нь хуулийн төслийг сайтдаа сарын турш байлгах гм. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газрын хувьд УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-наас хойш хуралдаагүй, олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөсөн гэж үзэж байгаа тул энэхүү хоёр тайлбараа хуулийн төслөө маргааш дахин өргөн барих гэж байна. Ерөнхийлөгч бүх ард түмний эв нэгдлийг сахиулагчийн хувьд хуулийн төсөл санаачилсан" гэв.