Сүлжээний компанийн удирдлагын залилангийн хэргийн улмаас 668 иргэн их хэмжээний эд хөрөнгөөрөө хохироод байна. Уг хэрэг МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийнхний шалгалтаар тогтоогдсон аж. 

Шүүх хурлын танхимын багтаамжаас шалтгаалж дээрх олон хохирогчийг хуралд оролцуулах боломжгүй. Тиймээс уг хэргийн хохирогчдыг энэ сарын 6-9-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт иргэний бичиг баримттай ирж шүүгчийн туслах Д.Мөнхтогтохтой уулзах, 458175, 99278995 дугаарын утсаар холбоо барьж шаардлагатай мэдээллээ авахыг мэдэгдлээ.

Уг сүлжээний залилангийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг энэ сарын 10-ны 13.30 цагт хийхээр товложээ.