Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн бүрдэл хэсгүүдийг сансарт байрлуулах ажлыг АНУ энэ онд эхлүүлнэ гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Майкл Гриффен мэдэгджээ.

“Сансрын түвшний хамгаалалтын хувьд зайнаас мэдрэх төхөөрөмжөөс эхэлнэ. Бидний зайлшгүй сөрөн зогсох ёстой аюул занал Хятад, Оросын зүгээс учирч болзошгүй байна. Энэ нь тив алгасагч баллистик пуужингуудтай холбоогүй. Үүнийг илрүүлэхэд амаргүй учраас бид бэлэн байх ёстой” гэж Гриффин хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд мэдэгджээ.

“Энэ зорилгод хүрэх хамгийн тохиромжтой боломж бол доод тойрог замд хиймэл дагуулын сүлжээ бий болгох юм. Чухам хэдэн хиймэл дагуулыг ямар тойрог замд оруулахыг тодорхойлно. Энэ ажлыг бид энэ жил эхлүүлнэ” гэж Пентагоны дэд тэргүүн нэмж хэлсэн байна.

Пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах сансрын ийм бүрдэл хэсгүүдийн үнэ өртөг “хүлээн зөвшөөрөхүйц” байх болно гэдэгт Гриффин итгэлтэй байгаагаа илэрхийлээд төслийн зардлыг ирэх оны төсөвт суулгана гэдгийг нотолжээ.  

Амдан сөнөөгч систем сансарт байрлуулах боломжийн тухайд ярихдаа Гриффин энэ асуудлаар тусдаа судалгаа явуулна гэж мэдээлжээ. Ийм судалгааг хэзээ хийхийг тэрбээр тодорхой мэдээлээгүй байна. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti