Аргын тооллын 7 сарын 7, Санчир гараг. Билгийн тооллын 24, Шийдэм одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 12 цаг 6 минутанд бага халууны улирал эхэлнэ. Пагшаг бууна. Уснаас сэрэмжлүүштэй 7 хоног үргэлжилнэ. 

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.