“Sweetener” дэлхий тойрон аялан тоглолтынхоо хүрээнд европт айлчлаад байгаа дуучин Ариана Гранде нь өөрийн инстаграмын 162 сая үнэнч фенүүдтэйгээ сүүлд гаргасан  “Thank you, Next” үнэртэй усаа танилцуулжээ.

Тэрээр ням гарагт, ягаан өнгийн дотоож хөхний даруулгыг хослуулан өмсөн, хамгийн сүүлийн цомгийнхоо нэрээр нэрлэгдсэн анхилуун үнэртний бортогыг барьсан гурван ч зургийг оруулжээ. Уг зурагны доорх тайлбарт “Миний шинэ үнэртэн худалдаанд гарлаа, би маш их догдолж байна! #thankyounext үнэртэн @ultabeauty болон онлайнаар худалдаалагдана хэмээн мэдэгджээ. Энэхүү үнэртэн нь түүний 7 дахь бүтээгдэхүүн юм. 

Баасан гарагт дуучин Лондонгийн О2 аренад тоглосон байна.

Эх сурвалж: https://www.dailymail.co.uk/