Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, Аварга тосон нуурын эрэг дээр томоохон гулгуур байрлуулаад удаагүй байгаа юм. 

Уг гулгуурыг  “Эзэнт гүрэн” ХХК нь зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг улсын байцаагчийн актаар зогсоож, гулгуурын хэрэгсэл, эд зүйлийг татан буулгав.

Тус компани нь нуураас 4 метрийн зайд зохих зөвшөөрөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, ус ашиглах гэрээ, дүгнэлтгүйгээр гулгуурыг ажиллуулж байсан нь ийнхүү буулгах шалтгаан болжээ