"Билигт гүүш" шагналыг орчуулагч Ж.Нэргүй хүртлээ

Peak.mn
11 сарын 16, 2025

Нэрт орчуулагч, МУГЗ Ж.Гэндэндарам гуайн нэрэмжит утга зохиолын орчуулгын шилдэг бүтээл шалгаруулах "Билигт гүүш - 2025" шагнал гардуулах ёслол боллоо.

Тэрбээр энэхүү шагналыг Фердинанд Оссендовскийн "Маргаашийн туужууд" бүтээлээрээ хүртсэн байна.

Уншигч, номын хорхойтнууд түүнийг Америкийн зохиолч, философич Айн Рэндийн “Атлантын нуруу тэнийв”, Польшийн зохиолч Ф.Оссендовскийн “Хүн, араатан, бурхад”,  “Ленин”,  Э.Тополийн “Кремлийн эзэгтэй”, Сергей Есениний “Сонгомол шүлгүүд”,  Высоцкийн “Бухимдал”, Евтушенкогийн “Надаас та нар намайг булаагаад авчихжээ”  зэрэг 30-аад  яруу найраг, уран  зохиол,  түүхийн сэдэвт ном бүтээлийг орчуулан хүргэснээр нь сайн мэддэг билээ.

Харин дэд байрыг Хятадын зохиолч Лиү Жэньюний "Гурван намраас урт ганц өдөр" ромын орчуулгаар хэл бичгийн ухааны доктор, Монгол Хятадын Найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, МУИС Күнзийн институтийн зөвлөх, орчуулагч М.Чимэдцэеэ, гутгаар байрыг Милан Кундерагийн "Инээд хийгээд мартахуйн тухай ном" романаар Тагтаа хэвлэлийн газрын орчуулагч Б.Сувддулам нар эзэлжээ.


Холбоотой сэдвүүд

зохиолч орчуулагч өгүүллэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.