Утга зохиолын төрөлд Нобелийн шагнал хүртэх зохиолчийн нэр ирэх сарын эхээр тодорно. Энэ жил уг шагналыг хүртэх магадлалтай зохиолчдын тоонд Харуки Мураками зүй ёсоор багтаад буй.

Харин тэрбээр албан ёсоор Нобелийн шагналын утга зохиолын төрөлд нэр дэвшүүлэхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн байна. Шалтгаан нь шинэ бүтээлдээ төвлөрч, хэвлэл мэдээллээс зай барихыг хүссэн гэсэн тайлбар юм. Тэрбээр энэ талаараа Нобелийг шагналын Швед дэх академи руу утасдаж өөрийнх нь нэрийг оруулсанд талархаад утга зохиолын төрөлд нэр дэвшсэн зохиолчдын нэрсийн жагсаалтаас гаргахыг хүссэн талаар japantimes мэдээлжээ.

Японы зохиолч Харуки Мураками бол туурвисан бүтээл, ном бүхэн нь бэстселлер болдог орчин цагийн хамгийн алдартай романчдын нэг юм. Тухайлбал "Норвегийн ой", "1Q84" зэрэг роман мөн богино өгүүллэгээрээ олон оронд танигдсан билээ.