КАИР. /Xinhua/. Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах аль-Сиси БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Үндэсний батлан хамгаалахын сайд Вэй Фенхэтэй даваа гарагт уулзах үеэрээ БНХАУ-тай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.


Уулзалтын үеэр А.Сиси, “Хятад-Египетийн харилцаа урт хугацаанд таатай үргэлжилж, талууд бүх салбарын хамтын ажиллагаанаас харилцан ашигтай үр дүнд хүрсэн” гэж хэлжээ. Мөн тэрбээр, дэлхий дахинд энх тайвныг цогцлоох чиглэлд гаргаж буй БНХАУ-ын хүчин чармайлтыг онцолжээ.


Египетийн Ерөнхийлөгч БНХАУ-ын хөгжлийг өндрөөр үнэлээд, Египет улс “Бүс ба зам” санаачилгыг тууштай дэмжиж, БНХАУ-ын талтай дэд бүтцийн бүтээн байгуулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.


Хятад-Египет өнө удаан жилийн найрамдалт харилцаатайг Вэй Фенхэ онцлон тэмдэглээд, хоёр орны стратегийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа улам бүр гүнзгий хийгээд бодит үр дүнд хүрсээр байгааг дурджээ.


“Олон улс болон бүс нутгийн асуудлуудад Египет улс чухал байр суурь эзэлсээр ирсэн” хэмээн БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын сайд хэлээд, тус улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.


Өнгөрсөн ням гарагт Вэй Фенхэ Египетийн Батлан хамгаалахын сайд Мохамед Закитай уулзжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг