Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.

Багш нарын баярыг тохиолдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны захиалгаар бүтсэн "Багш" уран сайхны киноны дууг уншигч танд хүргэж байна.

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 5-нд тус кино нээлтээ хийнэ.


"Brothers work" кино компани, "Twins film" студи, СУИС-РТМУС-ийн хамтын бүтээл болох "Багш" уран сайхны киноны продюсераар Г.Дарханбаяр, ерөнхий найруулагчаар Г.Дарханбат, Г.Дарханбаяр нар ажиллаж, гол дүр МУСТА, жүжигчин Б.Базаррагчаа тоглосон байна.

Цаг хугацаа урсан өнгөрөхийн хирээр бүх л юмс өөрчлөгдөж бас солигдож байдаг. Гагцхүү бусдын сайн сайхан, Монголын ирээдүйн төлөө гэсэн чин сэтгэл нь мөнхөд хэвээрээ хүн бол "БАГШ" та билээ.

"Багш" Уран сайхны киноны албан ёсны трэйлерийг  хүргэж байна.