АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотноо зохион байгуулсан Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ Бүх оддын тоглолтод Леброн Жеймсийн баг тэргүүлэв.

Тус тоглолтын хамгийн үнэ цэнэтэй тоглогчоор Кевин Дюрант шалгарсан бөгөөд тэрбээр тоглолтын үеэр 15 чөлөөт шидэлт гүйцэтгэснээс 10 нь амжилттай болж, багтаа нийт 31 оноог авчирсан байна. Мөн тэрбээр, NBA-ийн түүхэнд Бүх оддын тоглолтод дөрвөн удаа 30-аас дээш оноо авсан анхны тоглогчоор тодорсон бол хамгийн олон оноог Ианнис Антекокоунмпо /38 оноо/ авчээ.

Дашрамд дурдахад, Бүх оддын тоглолтын үеэр Греммийн шагналт Жанель Моне болон репэр Жермейн Ламар Коул нар уран бүтээлээ толилуулсан байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/Anadolu/