Д.Сарангэрэл: Засгийн газар хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэгдүүллээ

Б.Баясгалан
10 сарын 21, 2020

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Тус хуралдаанаар хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэхээр шийдвэрлэжээ.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл "Засгийн газар чухал шийдвэр гаргалаа. Хүүхдийн гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол дөнгөж сая гаргалаа. 

УИХ-ын эмэгтэй гишүүд санаачлан хуулийн яамтай хамтран хийсэн хүчирхийллийн асуудлаарх хэлэлцүүлгийн үеэр хүүхдийн байцаагч хүрэлцэхгүй байгаа тухай яригдаж байсан юм" хэмээн цахим хуудсаараа мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.