ПАРИС. /CNN/. Дэлхийн хамгийн өртөг өндөртэй хотуудын энэ оны жагсаалтын эхний байранд нэг бус гурван хот шалгарсан байна. Эдгээр хот нь Парис, Хонконг, Сингапур ажээ.


Францын нийслэл Парис хот нь 2003 оноос хойш эхний 10 байрт жагссаар ирсэн ба өнгөрсөн онд дөрөвдүгээр байрт эрэмбэлэгдэж байжээ. Харин Хонконг хотын хувьд гурван байраар ахиж, анх удаа нэгдүгээр байрт жагссан нь энэ юм.


“Economist Intelligence Unit” судалгааны төвөөс жил тутам гаргадаг энэхүү тайланд дэлхийн 133 хотын 150 төрлийн эд зүйлийн үнийг өөр хооронд нь харьцуулдаг байна.


Японы Осака хотын хувьд энэ онд зургаан байраар ахиж, Швейцарын Женев хоттой зэрэгцэн тавдугаарт жагссан байна.


Хойд Америкийн хотуудаас Нью-Йорк болон Лос-Анжелес хот эхний 10 байрт бичигджээ.


Дэлхийн өртөг ихтэй хотуудын жагсаалт 


1. Парис, Франц

1. Сингапур

1. Хонконг

4. Цюрих, Швейцар

5. Женев, Швейцар

5. Осака, Япон

7. Сөүл, БНСУ

7. Копенхаген, Дани

7. Нью-Йорк. АНУ

10. Тель-Авив, Израил

10. Лос-Анжелес, АНУ

Эх сурвалж: Монцамэ агентлаг