Хууль зүй, Дотоод хэргийн яам, Цагдаагийн Ерөнхий газар, Дэлхийн Зөн Олон улсын байгууллага, Гэр бүл хүчирхийлэл хүүхэд хамгааллын газар, Нэгдсэн үндэстний байгууллага, Хүүхдийн сантай хамтран "Зөв тусгал" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлж байна.

Тус аянд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд нэгдэж, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажлыг зохион байгуулж байна. Харин өчигдөр Гэгээнтэн цогцолборт "Зөв тусгал" хөдөлгөөний шинэ уран бүтээлийн нээлт болж, үзэгчид уран бүтээлийг сэтгэл дүүрэн хүлээн авлаа. 

"Ахиж хоёулаа маргахгүй шүү" нэртэй уг уран бүтээлийг дуучин Ука, Thunder нар хамтран бүтээж, хөдөлгөөнд нэгдэж буйгаа уриалав.

Тус уран бүтээлийг хүргэж байна.


 

Эх сурвалж: ЦЕГ