Монгол бүсгүйчүүд Бельгийн вант улсын CD&V намаас орон нутгийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна.
Тэднийг Д.Золжаргал, Д.Төгсжаргал гэдэг. Хоёулаа хуульч мэргэжилтэй бөгөөд энэ жил 26 нас хүрсэн ихэр эгч дүүс юм байна.

Бүсгүйчүүд мэргэжлээрээ Бельги улсын хуулийн компанид ажилладаг. Нийгмийн идэвх сайтай охид өдгөө тус улсын СD&V намын гол 10 хүний жагсаалтад орсон ажээ.

Тэд багадаа Финлянд улсад болсон англи хэл дээр илтгэл тавих уралдаанд ялагч болж байжээ. Мөн Бельгийн хүмүүнлэгийн байгууллагад ажиллан хичээлээс хоцрогдсон хүүхдүүдэд гэрийн даалгавар хийхэд нь туслах зэрэг ажилд оролцож иржээ.