Шинжлэх ухаан хэзээ ч зогсонги байдалд ордоггүй. Тэд эмэгтэй хүний бие махбодийн талаар маш олон судалгаа хийдэг. Дэлхий ертөнц шинэ содон нээлтүүдээр дүүрэн байна. Эдгээр нь хэдий сонирхолтой ч бидний олонх нь 10 жилийн анатомийн хичээлийн мэдлэгээс цааш хэтрэхгүй.

Бүсгүй та өөрийнхөө биеийг бүхэлд нь мэддэг гэж бодож байна уу? Тэгвэл эдгээр 9 баримт танд "Үгүй" гэдгийг батлах болно.

1. Сарын тэмдгийн мөчлөгийн үед хөхний даруулга биен дээр өөр өөрөөр сууж өгдөг.

2. Сарын тэмдгийн мөчлөгийн үед булчин татах нь таны эрүүл мэндэд асуудал буйг илэрхийлдэг. Залуу бүсгүйчүүдийн шалтгаан нь простагландин дааврын илүүдэл байж болзошгүй. Харин ахимаг насны эмэгтэйчүүдийн хувьд наалдаахай эсвэл фибром байх магадлалтай.

3. Сарын тэмдгийн мөчлөгийн үед зарим эмэгтэй өвдөлт мэдэрдэг. Өвтөлт гэдэсний доод, баруун аль эсвэл зүүн хэсгээр явагддаг.

4. Эрэгтэй хүмүүстэй харьцуулахад эмэгтэй хүмүүс хоёр тархиа зэрэг ажиллуулдаг. Эрэгтэйчүүд зүүн тархи болох яриа, сонсголыг хариуцдаг тархиа, эмэгтэйчүүд баруун тархи болох бүтээлч сэтгэлгээг хариуцдаг тархиа давхар ажиллуулдаг.

5. Эмэгтэйчүүдийн 75 хувь нь амьдралынхаа турш нэг удаа ч болов мөөгөнцрийн халдвар авсан байдаг.

6. Эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орж байх үедээ таашаал мэдрэхгүй байх нь хэвийн үзэгдэл. Учир нь үүнийг эмэгтэйчүүдийн 30 хувь нь л юу болохыг мэддэг.

7. Үтрээ бол хамгийн ухаантай, өөрийгөө цэвэрлэдэг, өөрөө халдваруудтай тэмцдэг эрхтэн юм. Мэргэжилтнүүд түүнийг цэвэрлэхэд саван хэрэггүй харин ч эмэгтэй хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг.

8. Эрүүл эмэгтэй хүний байгалийн үнэр нь зөөлөн үнэр, амттай байдаг.

9. Эмэгтэй хүн төрөхдөө өндгөвчиндөө боловсроогүй нэг сая өндгөн эстэй төрдөг.

Өөрийнхөө бие махбодийг таньж мэдэхээ хэзээ ч бүү зогсоо. Өөртөө болон өөрийнхөө эрүүл мэндэд анхаар.