Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянхонгор аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалт Сономын Лувсанвандангийн нэрэмжит хөгжимт драмын театрт болсон юм.

2017 оны сүүлээр тус аймгийн хүн ам 87 мянга гаруй болж нэмэгдсэн байна. Хүн амын 52.6 хувь нь хөдөө, мал аж ахуй даган амьдарч байгаа бөгөөд мал сүргийн тоо нь 4.5 саяд хүрчээ. Тус аймаг нь ямаан сүргийн тоогоор улсдаа нэгт, тэмээн сүргийн тоогоор хоёрдугаарт, нийт малын тоогоор улсын хэмжээнд тавдугаарт бичигджээ. Гэсэн ч малын түүхий эдийн үнэ ханш тогтворгүй, боловсруулах үйлдвэр байдаггүй зэрэг шалтгааны улмаас малчдын орлого тогтворгүй, суурин газартаа залууст ажил олдохгүй, намчирхаж талцаж байгаа зэрэг асуудлыг иргэд олноор ярьж байлаа.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:






Эх сурвалж: https://president.mn/?p=2868