Баянзүрх дүүргийн 26-р хороонд “Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран унаж, хэд хэдэн машин гэмтээжээ. Тэнд харж байсан хүмүүсийн хэлснээр кран унахдаа хажуугийн байранд тулсан ч тогтолгүй доошоо унажээ.Одоогоор машин дотор хүмүүс байсан эсэх, бэртэж гэмсэн эсэх нь тодорхойгүй байгаа юм. Ослын газарт холбогдох байгууллагууд очиж ажиллаж байгаа юм байна.