Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар болон Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах асуудал нааштай шийдэгдэж байгааг хэллээ.Мөн Ганцмодны боомтын тээвэрлэлт уржигдараас хэвийн түвшинд очсон, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан, УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийх албан ёсны айлчлал, Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны  зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажиллан үр дүнгийн талаар, Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон зэрэг асуудлаар  тус тус мэдээлэв.