Монгол Улсын иргэнд нэг удаа 0.07 га газар үнэ төлбөргүй өмчлүүлэх хуулийн хугацаа энэ тавдугаар сарын 1-нд дуусгавар болж байсан билээ. Үүнтэй холбогдуулан Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа хуулийн үйлчлэлийн хугацааг сунгах асуудлыг хэлэлцлээ. 

Улмаар 10 жилээр сунгах нь зүйтэй гэж үзсэн байна. Засгийн газар энэхүү хуулийн төслөө удахгүй УИХ-д өргөн барих аж.