Хулхаз Маннан хамт ажилладаг хүнтэйгээ гэртээ байхад нь хэсэг хүн дайрч, 75 настай эхийнх нь нүдэн дээр амь насыг нь хороожээ.    
Хулхаз нь ижил хүйстний харилцааг хууль биш гэж үздэг Бангладеш улсад эрсдэлтэй ажил болох ЛГБТИК хүмүүст зориулсан сэтгүүлийг үндэслэгч юм.
2016 оны 4-р сард болсон халдлагаас хойш нэг жил өнгөрсөн ба гэрчүүдийн мэдүүлэг, камерын бичлэг зэрэг хангалттай нотлох баримт байгаа ч энэ аллагын хэрэгт хэнд ч ял шийтгэл оногдуулаагүй байна. Энэ хэрэг дээр хүний эрхийн байгууллагууд шаардлага тавихад Бангладешийн Засгийн газар бурууг хохирогч нарт тохоод байгаа аж.



Эх сурвалж: https://www.amnesty.org.uk/