Pixar-ийн гэр бүлийн баатруудын цуврал нэр шигээ гайхалтай хит болж байна. Америк болон Канадын 4,410 кино театруудаар нээлтээ хийсэн даруйдаа 180 сая долларын борлуулалт хийснээр анимэйтэд киноны бүх цаг үеийн түүхэнд хамгийн сайн борлуулалт хийсэн рекорд тогтоогоод байна.“Incredible 2”нь 2016 онд Finding Dory –ийн хийсэн 135,1 сая долларын рекордыг хол давсан юм. 

Brad Bird найруулж, зохиолыг бичсэн бөгөөд 14 жилийн дараа анх дэлгэцэнд гарсанаас хойш цуврал болон гарч байгаа юм байна. Киноны эх хувилбар нь 2004 онд нээлтээ хийхдээ 70,5 сая долларын борлуулалт хийжээ. Уг кино нь өмнөх зохиолын дуусгасан хэсгээс үргэлжлүүлэн үйл явдлууд нь өрнөдөг байна. Box office-уудын кинонуудын 6 сарын 15-аас 17-ныхоорондох борлуулалтыг доорх жагсаалтаас харна уу.

1. Incredibles 2 — $180 million

2. Ocean’s 8 — $19.6 million

3. Tag — $14.6 million

4. Solo: A Star Wars Story — $9.1 million

5. Deadpool 2 — $8.8 million

6. Hereditary — $7 million

7. Superfly — $6.3 million

8. Avengers: Infinity War — $5.3 million

9. Adrift — $2.1 million

10. Book Club — $1.9 million