Бри Ларсоны “Капитан Марвел” кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийж, 153 сая ам.долларын борлуулалт хийжээ. 

Тус киноны нээлт нь бүх цаг үеийн амралтын өдрийн нээлтүүдийн амжилтаар 18 дугаар байрт бичигдэж буй бөгөөд 2016 онд Диснейгийн Rogue One: A Star Wars Story" нь 155,1 сая ам.долларын борлуулалтаар 17 дугаар байрт орсон байна.

Энэ киноны нээлт нь амжилтаараа 82 сая ам.долларын орлого олсон “Incredible 2” киноны дараа бичигджээ.

Ларсон /Карл Данверс/ нь нисгэгч бөгөөд 1995 онд Галактикийн мөргөлдөөний үеэр хамгийн хүчирхэг “Капитан Марвел” болдог. Киног Анна Бодэн, Райан Флек нар бичиж, найруулжээ. 

Энэхүү кино нь студийн төлөвлөж байснаас ч илүү сайн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2019 оны хамгийн том нээлтээр тооцогдож байсан “How to Train Your Dragon: The Hidden World” ($55 сая доллар, 2 дугаар сарын 22-24)-аас бараг гурав дахин илүү орлоготой байна.


Эх сурвалж: https://www.reuters.com