Хоёр улсын харилцаа холбооны асуудал эрхэлсэн байгууллагыг нээх асуудлыг хэлэлцэхээр Умард Солонгостой дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх боломжийг Өмнөд Солонгос авч хэлэлцэж байна хэмээн тус улсын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Сөүл хотод болсон сэтгүүлчдэд зориулсан хэвлэлийн бага хурал дээр өнөөдөр мэдэгджээ.
 
“Хоёр Солонгосын удирдагчдын гаргасан хамтарсан мэдэгдлийн заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор ойрын хугацаанд өндөр дээд хэмжээний уулзалт хийх боломжийг засгийн газар авч хэлэлцэж байна” гэж Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч хэлжээ.  

Өнгөрсөн баасан гарагт Панмүнжом тосгонд болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр улсын хил орчмын Кэсон хотод харилцаа холбооны асуудал эрхэлсэн газар байгуулах тухай хэлэлцээ багтсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг