Их Британийн хатан хаан II Элизавета 92 насны төрсөн өдрөө Лондон хотод оддын тоглолт үзэж тэмдэглэн өнгөрүүлсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Хатан хаан II Элизавета энэ сарын 21-нд буюу өнгөрөгч бямба гарагт 92 нас хүрсэн байна. Түүний төрсөн өдөрт зориулсан тоглолтыг хунтайж Чарльз, хунтайж Уильям, хунтайж Харри болон түүний сүйт бүсгүй Меган Маркле нар хамт үзжээ.

66 жилийн өмнө хаан ширээнд cуусан хатан хаан II Элизавета нь Их Британийг хамгийн олон жил удирдаж буй хүн юм.

Өнгөрсөн долоо хоногт тэрбээр Британийн хамтын нөхөрлөл хэмээх 53 улсаас бүрдсэн засгийн газар хоорондын байгууллагын удирдагчдын уулзалтад оролцож, тус байгууллагын тэргүүний суудлаа ууган хүү болох хунтайж Чарльзд өөрийн хүсэлтээр шилжүүлэн өгсөн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг