Хойд Каролинагийн “Vita" нүдний эмнэлгийн эмч доктор Патрик Воллмер (Dr. Patrick Vollmer) өөрийн Facebook хуудсаараа дамжуулан өвчтөний псевдомоназын шархлааг харуулж, линзтэй унтах нь ямар аюул учруулж болохыг анхааруулжээ. Уг севдомониазын шарх нь нүдний эвэрлэгийг нян идсэнээс үүдэлтэй ба харааг насан туршид гэмтээх аюултай гэнэ. Ойролцоогоор 45 сая Америк иргэн контакт линз зүүдэг ба 500 хэрэглэгч тутмын 1 нь уг ноцтой халдвараар өвчилдөг гэсэн тооцоолол байдаг байна.

Түүний оруулсан нийтлэлийг 30 сая хүн үзсэн ба эмэгтэйн нүдний гялгар бүрхүүлний эргэн тойронд зузаан шар зүйл гоожсон байгааг харуулжээ. Энэ нь контакт линзний нөлөөнөөс шууд хамааралтай ба бактери нь нүдний эвэрлэгийг идсэнээс насан туршийн гэмтэлийг учруулах эрсдэлийг бий болгодог байна. 

Тиймээс унтахын өмнө линзээ заавал авч занших хэрэгтэй хэмээн сануулжээ.