НЬЮ-ЙОРК. /Business Insider/. Нүдээ хоёр удаа анивчих төдийд дүрсийг томруулан харуулах чадвартай зөөлөн контакт линзийг Калифорни муж улсын Сан-Диего хотын их сургуулийн эрдэмтэд бүтээжээ. Нүдний хөдөлгөөнөөр энэхүү линзийг удирдах боломжтой аж. 

“Унтаж байх үед юмуу юмсыг харахгүй байгаа үед ч хүний нүдний цөцгий хөдөлдөг бөгөөд хүн цахилгаан окулографийн дохио үүсгэж чаддаг” хэмээн судалгааны ахлагч Шэнчян Кай  the New Scientist” цахим хуудаст ярилцлага өгөхдөө хэлжээ.  

Эх сурвалж: Монцамэ агентлаг