north korea olympic games fans 2018 зурган илэрцүүд

“Пёнчан-2018” өвлийн Олимпийн наадамд тамирчдаа дэмжихээр хүрэлцэн ирсэн Хойд Солонгос улсын хөгжөөн дэмжигч бүсгүйчүүд Twitter дахь жиргээчдийн ярианы гол сэдэв болжээ. Улаан хувцасаар ижилсэж, солонгос хэлээр найрал дуу дуулж байсан бүсгүйчүүд танхимд цугласан дэмжигчдийг цухалдуулсан тухай жиргээчид сэтгэгдлээ хуваалцсан байна.  

БНАСАУ-ын хөгжөөн дэмжигчид нэгэн зэрэг үндэсний дуугаа дуулж, бүжиглэж, алга ташиж, тугаараа даллаж байгаа бичлэгийг ойролцоо сууж байсан бусад орны дэмжигчид цахим сүлжээнд нийтэлжээ. Тэшүүр болон хоккейн тэмцээнийг үзэж байсан хүмүүс солонгос бүсгүйчүүдийг ядаргаатай байсан гэж бичжээ. 

“Энэ бол миний амьдралдаа харж байсан хамгийн зэрлэг үйлдэл! Олимпийн наадам дээрх Хойд Солонгос улсын мэндчилгээ.”