Нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус гарч халиа үүсэн, айл өрх, хашаа байшин, гудамж, авто замд мөс тогтож, хальтиргаа гулгаа үүсэж, гэр байшин мөсөнд автаж, айл, өрх амьдрах боломжгүй болжээ.

Үүссэнтэй нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн Засаг дарга, захирагчийн ажлын алба болон нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран өчигдөр тухайн газар дээр нь очиж танилцав. 

Энэ үеэр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, заавар зөвлөмж өгч ажилласан бөгөөд холбогдох ажлын хэсгийг хуралдуулан санал дүгнэлтийг сонсохоор шийдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

159A6792

159A6757

159A6697

159A6664

159A6888

159A6898

159A6904159A6908

159A6841

159A6931

159A6992Зургийг Нийслэлийн Онцгой байдлын газраас