БНХАУ-ын нисэх хүчний зохицуулагч өнөөдөр Хятадын агаарын тээврийн компаниудыг Boeing Co 737 MAX онгоцны ажиллагааг зогсоох тушаал өгчээ. 

Учир нь өчигдөр Найроби руу ниссэн Этиопын агаарын тээвэрийн онгоц хөөрснөөс хэдэн минутын дараа осолдож, 157 хүн амь үрэгдсэн. Ингэснээр тэдний зорчиж явсан Boeing 737 MAX 8 онгоцны аюулгүй байдлын талаар асуулт тулгарчээ. Тус шинэ модель нь өнгөрсөн 10 дугаар сард Индонезид мөн осолджээ. Өчигдрийн нислэг Аддис- Абба дахь Боле нисэх онгоцны буудлаас 8:38 цагт (0538 GMT) хөөрсөн ба хэдхэн минутын дараа буюу 8:44 цагт хяналтын цамхагаас холбоо тасарчээ.

10 дугаар сарын 29-нд ижил загварын агаарын хөлөг, 737 MAX 8 онгоц нь Жакартагаас нисээд удаагүй Жава тэнгист осолдсон бөгөөд “Lion” нисэх онгоцны бүхээгт зорчиж явсан 189 хүн амь үрэгджээ. Ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаа одоог хүртэл явагдаж байгаа бөгөөд эдгээр хоёр ослын хооронд шууд холбоо байгаа эсэхийг хэлэхэд хэтэрхий эрт байна гэж АНУ-ын Засгийн газрын ахлах мэргэжилтэн хэлсэн байна.

737 онгоц нь дэлхийн хамгийн орчин үеийн шилдэг борлуулалттай агаарын хөлөг бөгөөд хамгийн найдвартайд тооцогддог. Гэвч дараалан гарсан ослоос үүдэн энэхүү онгоцны аюулгүй байдалд мэргэжилтнүүд анхаарлаа хандуулан шалгаж байна.

Олон улсын дүрэм журмаар осол гэмтлийн мөрдөн байцаалтыг тэргүүлэх үүрэг хариуцлага нь Этиоптой холбоотой боловч тус онгоц нь АНУ-д бүтээгдсэн учир Америкийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл оролцох аж.

Хятадын иргэний аюулгүй байдлын газар (CAAC) нислэгийн аюулгүй байдлыг хангахын тулд Бойнг болон АНУ-ын Нислэгийн Удирдлагын Холбоо (FAA)-той холбоо тогтоосны дараа авиа компаниудад үргэлжлүүлэн нисэх эсэх талаар мэдэгдэнэ гэжээ.


Эх сурвалж: https://www.reuters.com