Испанийн “Реал Мадрид” болон Хорватын шигшээ багийн хагас хамгаалагч Лука Модрич “Алтан бөмбөг” шагналын эзнээр тодорчээ. Шагнал гардуулах ёслол өнгөрсөн даваа гарагт Парис хотод болсон байна.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин хүртдэг энэхүү шагналыг “France Football” сэтгүүлээс олгодог юм.

Дэлхийн 148 орны спортын сэтгүүлчээс авсан санал асуулгаар 753 гоол оруулсан 33 настай Л.Модрич тэргүүлсэн бол Португалийн довтлогч Криштиану Роналду 476 гоолоор жагсаалтын хоёрдугаар байрт бичигдсэн байна. Харин гуравдугаар байрт Испанийн “Атлетико Мадрид” багийн франц довтлогч Антуан Гризманн оржээ. Тэрбээр 414 гоол оруулжээ.

Криштиану Роналду болон Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Месси нар 2007 оноос хойш ээлжлэн энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн боловч энэ удаа өнжлөө. К.Роналду, Л.Месси нар “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн тоогоороо дээд амжилт тогтоосон тоглогчид юм.  

Л.Модрич “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн анхны Хорватын тоглогч болж байна. Тэрбээр 2017-2018 оны улиралд “Реал Мадрид” багийн хамт Аваргуудын лигийн цомыг хүртсэн билээ. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, ТАСС