Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны 04 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь гурван үе шаттайгаар зохион байгуулагдах юм.

Өнөөдөр буюу 25-ны 07.00-09.30 цагийн хооронд нийслэлийн бүх иргэнийг хамруулсан газар хөдлөлтийн дараах нүүлгэн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулах юм. Өглөө 08.00 цагт зарлан мэдээллийн дуут дохионы цамхгуудаар Газар хөдөлсөн тухай зарлан мэдээлэл дамжуулах бөгөөд энэ үед иргэд өөрийн дүүрэг, хороонд хамгийн ойр байрлах аюулгүй талбайд цугларна. 

Ингэхдээ газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа (дүүрэг, хорооноос тань "Таниулах хуудас"-ыг урьдчилан тараасан байх ёстой, тараагаагүй бол та шаардаж авах эрхтэй) нүүн шилжих талбайд авч очихоо мартуузай.

Энэхүү дадлага сургуулийн үеэр 45 мянга гаруй орон сууцны 480 мянган иргэд гамшгаас хамгаалах 111 аюулгүйн талбайд гарах бөгөөд аюулгүйн талбайн байршлуудын жагсаалтыг хүргэе. 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 94 дүгээр тогтоолоор батлагдсан 111 аюулгүйн талбайн жагсаалтыг хүргэж байна.