Х.Оргил
09 сарын 14, 2026
Орчин үед орон гэр гэдэг зөвхөн амьдардаг орон зай төдий биш болжээ. Бид гэртээ амарч, хайртай хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлэхийн зэрэгцээ интернэтээр ажиллаж, контент үзэж, төрөл бүрийн төхөөрөмж ашиглаж даджээ. Энэ бүхэн нэгэнт бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод багагүй хугацаа өнгөрчээ.
Өглөө гэрээсээ гараад хаалгаа түгжсэн эсэхдээ эргэлзэх, хүүхдээ гэртээ ганцааранг нь үлдээхдээ санаа зовох, гэр эзгүй үед ус алдах, угаар гал гарах зэргийг цахимаар төвөггүй шийддэг болжээ.
Энэ мэтээр бидний орон гэр технологитой улам нягт холбогдож байна.
Энэхүү өөрчлөлтийг дэлхий даяар “smart home” буюу ухаалаг гэрийн хэрэглээ хэмээн нэрлэдэг бөгөөс жилээс жилд өсөн нэмэгдэж буй.
Европын Холбооны статистикийн байгууллага Eurostat-ын мэдээллээр 2024 онд ЕХ-ны 16–74 насны иргэдийн 70.9 хувь нь интернэтэд холбогдсон ямар нэг ухаалаг төхөөрөмж ашиглажээ. Робот тоос сорогч, ухаалаг угаалгын машин, хөргөгч, кофены машин зэрэг ахуйн төхөөрөмжөөс гадна ухаалаг цоож, гэрийн аюулгүй байдлын төхөөрөмжүүд үүнд багтдаг.
Сүүлийн үед гэрээсээ гараад хаалгаа түгжсэн эсэхээ утсаараа шалгах, ус алдагдвал мэдэгдэл авах, гэрт хөдөлгөөн илэрвэл мэдэх, хүүхэд гэртээ ирсэн эсэхийг камераар харах үйлчилгээ олон улсад эрчээ авч байна. Солонгост бараг л айл бүрийн хэрэглээ болсон гэж ч болно. Тэд хөдөлгөөн, утаа мэдрэгч зэргээр гэрийнхээ бүх эрсдлийг гар утасны аппликэйшнээр хянаж сурчээ.
Ийм смарт төрлийн хэрэглээ Монголд ч мөн аажмаар нэвтэрч байна.
Өмнө нь өрхийн үйлчилгээг зөвхөн интернэт, телевиз, суурин утас төдийхнөөр төсөөлдөг байсан бол энэ ойлголт өөрчлөгдөж эхэлжээ.
Бид гэрийн камер, ухаалаг цоож зэрэг төхөөрөмжүүдийг хэрэглэж сурч бцй.
Энэ өөрчлөлтийн хүрээнд Мобиком группийн Mobihome үйлчилгээг нэвтрүүлжээ.
Тус үйлчилгээ нь зөвхөн өндөр хурдны интернэт, ТВ контентоос гадна гэрийн аюулгүй байдлыг хянах ухаалаг төхөөрөмжүүдийг нэгтгэх ажлыг санал болгож байна.
Ингэснээр хэрэглэгчид 360 камер, ус, хий, угаарын мэдрэгч, хаалга-цонхны мэдрэгч зэргээ нэг аппликэйшнээр удирдах боломжтой болж байна.
Энэ бол шинэ төхөөрөмж бус харин өмнө нь тус тусдаа ашиглагддаг байсан технологиудыг нэгтгэж байгаагаараа давуу талтай юм.
Жишээлбэл, өглөө ажилдаа яаран гарахдаа “хаалгаа түгжсэн бил үү” гэж эргэлзэх үе хэнд гардаг шүү дээ. Эсвэл хүүхдээ гэртээ ирсэн эсэхэд санаа зовох, тийш тийшээ явсан хойгуур ус алдсан болов уу гэж түгшиж, санаа зовох хэрэггүй болжээ.
Ухаалаг гэрийн үйлчилгээний яг ийм жижиг асуудлуудыг хялбарчилж байна.
Mobihome-ийн шинэчлэлийг зөвхөн нэг үйлчилгээний өргөтгөл гэж харахаас илүүтэйгээр, Монголын өрхийн үйлчилгээ интернэт, контентоос цааш тав тух, аюулгүй байдлыг хамарсан ухаалаг экосистем рүү шилжиж буй нэг тод жишээ юм.
Ухаалаг гэрийн систем болон Mobihome үйлчилгээний нэмэлт давуу талууд:
Зайнаас удирдах боломж : Дэлхийн хаанаас ч интернет ашиглан гэр дэх төхөөрөмжүүдээ удирдах, хянах боломжтой.
Эрчим хүчний хэмнэлт: Хэрэглээгүй үед цахилгаан төхөөрөмжүүдийг зайнаас унтраах, эрчим хүчний зарцуулалтыг хянаж, ашиглалтын зардлыг бууруулахад тусална.
Төхөөрөмж нэмж өргөтгөх уян тан чанар: Анхнаас нь заавал бүх төхөөрөмжийг авах шаардлагагүй бөгөөд шаардлагатай үедээ шинэ мэдрэгч, камер, цоож зэргийг системдээ хялбархан нэмж ашиглаж болно.
Хэрэглэхэд хялбар, ойлгомжтой: Технологийн гүнзгий мэдлэг шаардахгүйгээр бүх насны хүмүүс гар утасны ганцхан апп-аар амархан ашиглах боломжтой.