360 төслийн хүрээнд төрөөс ямар ч төсөв гаргалгүйгээр байт харвааны 360 талбайг тамирчид болон төслийн багийнхан, иргэдийн дэмжлэгтэйгээр эх орондоо анх удаа байгуулан нээгээд удаагүй байгаа билээ. Тус талбайд мөн дэлхийн эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон дэлхийн хамгийн том олимпын таван цагаргийг бүтээгээд буй юм. Байт харваан төрлөөр дэлхийн аварга олон төрөхийг бэлгэдэн бүтээсэн тус цагаргийн нээлтийг энэ сарын 14-нд хийхээр төлөвлөсөн ч дараах үндэслэлээр хойшлуулжээ.

1. Эх оронд маань үерийн гамшиг нүүрлэж 328 хүнтэй галт тэрэг замаас гарч олон хүн бэртэж гэмтэж эмнэлэгийн тусламж авч байгаа энэ үед ёслолын ажиллагаа хийх нь ёс зүйд нийцэхгүй.

2. Спортын олон сургууль, хороод, төрийн болон төрийн бус байгууллагаас нээлтийг 9 дүгээр сар гаргаад хүүхэд залуучууд цугласан хойно ирээдүй хүүхдүүддээ спорт, эрүүл мэнд, сэтгэл зүйн урам зориг, итгэл бэлэглэх зорилгоор хамтдаа нээлт хийхийг хүсэж байгаа тул 9 дүгээр сарын 9-ний ням гараг хүртэл хойшлуулж буйг зохион байгуулагчид мэдэгдлээ.