Үндэсний үйлдвэрлэлийн хүнс, бараа бүтээгдэхүүнийг иргэдэд хүргэх, хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 19-25-ны өдрүүдэд Мишээл экспо төвд болно. “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриан дор зохиогдож буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд хүнсний бүтээгдэхүүний “Эрүүл Монгол хүнс-2017” үзэсгэлэн худалдаа, шинэ ургацын “Алтан намар” өргөтгөсөн худалдаа явагдана. Мөн тус өдрүүдэд:

  • 9 дүгээр сарын 21-нд “Органик хөдөө аж ахуйг дэмжье”
  • 9 дүгээр сарын 22-нд “Амтат балны ашиг тус”
  • 9 дүгээр сарын 23-нд “Эх орны сүү- Эрүүл хүнс”
  • 9 дүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөгийг тус тус зохион байгуулах юм.